Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговийн аймгийн нутгаар явган шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас 7-12 м/с, Алтайн салбар уулс, говь тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар зарим үед 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-24-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

  Объектын түймэр: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, “Багшийн хөгжлийн ордон” цахилгаан шат шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 12:57 цагт хүлээн авсан.   Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 13:01 цагт очиж, тус төвийн газар дундын давхарын цахилгаан шатны хөндийд гал гарч байсныг 30 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр мөн тус ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, 10 ажилтныг утаажилтын бүсээс гаргасан.        

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вэлла” хотхоны автомашины зогсоол ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 13:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10.5 км замыг туулан 13:27 цагт очиж, “Агро” ХХК-ийн эзэмшлийн 54-56 УНЯ улсын дугаартай “5 тон” загварын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн  9 дүгээр хороо, Бурхантын 23 дугаар гудамжны 90 тоот гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 09:58 цагт очиж, иргэн Ш-ийн 4 ханатай гэр, 3х2 метрийн хэмжээтэй амбаар, 3 метр хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн 23 дугаар гудамжны 20 тоот  Иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 11:07 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 11 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан, 11:12 цагт очиж, 12х8 метрийн хэмжээтэй, 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 19 минут ажиллаж унтраасан. Нэмэлтээр мөн тус ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, 1 автомашинтай ажилласан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 2 дугаар гудамжны 3Б тоот байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 12:58 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 13:07 цагт очиж, иргэн Г-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшин, хураалгаатай 4 ханатай гэр тус тус шатаж байсныг 48 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 3 дугаар гудамжны 1 тоот Иргэн Л-ийн хашаанд боодлын өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 15:40 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 15:50 цагт очиж, 16 боодлын өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр  сумын 4 дүгээр багийн 18 дугаар гудамжны 16 тоот Иргэн Б-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 16:43 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  2 км замыг туулан 14:47 очиж, 10  минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  17 дугаар хороо, Эмнэлэгийн 6 дугаар гудамжны 335 тоот  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.21-ний өдрийн 00:04 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 00:10 цагт очиж, иргэн Г-ийн 5 ханатай гэр бүрэн, иргэн М-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн гадна талын хана, дээврийн хэсэг, 3 метр хашаа тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрБулган аймгийн Хутаг-Өндөр сумын  Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар /сумын төвөөс  зүүн зүгт 90 орчим км-т/   ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 31 алба хаагч, 3 автомашин, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 13 алба хаагч, 2 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 33 алба хаагч, 2 автомашин, нийт 81 алба хаагч, 8 автомашин, орон нутгийн 68 иргэн, 8 автомашин, 4 мотоцикль, нийт 149 хүн, 16 автомашин, 4 мотоциклтой ажиллаж, 04.18-ны өдрийн 20:31 цагийн байдлаар түймрийн баруун урд, баруун, баруун хойд, зүүн хэсгийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Хойд бүсийн төвийн захирагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатарын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 61 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашин, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 11 алба хаагч 1 автомашинтай 2 бүлэг хүч нэмэгдүүлэн ажиллахаар түймрийн голомтод 04.20-ны өдөр очиж ажилласан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Хазайн даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 120 км-т/  Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.20-ны өдрийн 15:20 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 8 иргэн, 1 автомашин, нийт 22 хүн, 2 автомашинтай ажиллаж, мөн өдрийн 21:30 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатсан.

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Баруун нарийн” гэдэг газар /сумын төвөөс зүүн  хойд зүгт 40 км-т/  Ойн  түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 13:45 цагтхүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 43 иргэн, 7 автомашин, нийт 78 хүн, 9 автомашинтайгаар ажиллаж, 04.20-ны өдрийн 11:00 цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Хойд бүсийн төвийн захирагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатарын шийдвэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал тйүмэр унтраах, аврах 22,54 дүгээр ангийн 24 алба хаагч, 2 автомашинтай 2 бүлэг хүч нэмэгдүүлэн ажиллахаар түймрийн голомтод 04.20-ны өдөр очиж ажилласан.

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн  багийн  “Өвөр хонхор” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 30 км-т/  хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 13:16 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн аврах ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, 3 автомашин, нийт 56 хүн, 5 автомашинтайгаар ажиллаж 04.20-ны өдрийн 04:00 цагт цурманд оруулж, мөн өдрийн 20:56 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг дарга Х.Хүрэлчулуунд хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 6000 га талбай шатсан.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын (Эрээнцав)  Галуут  багийн  “Нэвсийн-Ухаа” гэдэг газарт /сумын төвөөс баруун  зүгт 55 км-т/  Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 14:50 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, Хилийн 0275 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 24 иргэн, 2 автомашинтай, нийт 40 хүн, 4 автомашинтай ажиллаж 04.20-ны өдрийн 05:00 цагт цурманд оруулж, мөн өдрийн 22:17 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын орлогч П.Гантулгад хүлээлгэн өгсөн. Түймэрт нийт 1100 га талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны 80-1 дүгээр байрны 66 тоот гэр бүлийн хүчирхийлэл болоод байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 04.21-ний өдрийн 01:42 цагт  хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 01:49 цагт очиж, тус тоотын хаалгыг нь онгойлгож Цагдаагйн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР