Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дархан-Уул, Дундговь, Увс, Ховд аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан.

   Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 13-15 м/с, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр сэрүүсч 4-9 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

    Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 8-13 м/с, зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна. Үдээс хойш сэрүүснэ.

Төлөв: 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 21, 23-нд зарим газраар 14-16 м/с, 20, 22-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймэр: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Ханбогд” хорооллын 302, 303 дугаар байр гадна хана, хураалттай хөөс шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 17:17 цагт  хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 10.5 км зам туулан 17:31 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр:  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хан-Хэнтийн дархан цаазат газрын “Нэмэх”-ийн даваанаас зүүн хойд зүгт 5-10 км-т, “Бугатын-Эхэн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 68.3 км-т/  Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 09:40 цагт  хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 19 алба хаагч, 1 автомашин, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 13 алба хаагч, 1 автомашин, Үндэсний аврах бригадын 19 алба хаагч, Мандал сумын Цагдаагийн хэлтсийн 1 алба хаагч, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч, “Хан-Хэнтий” тусгай хамгаалалттай газрын 11 ажилтан, 4 автомашин, 6 морь, орон нутгийн 15 иргэн, 2 автомашин, нийт 79 хүн, 8 автомашин, 6 морьтойгоор ажиллаж, 04.16-ны өдрийн 09:30 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Улаан бургас” гэдэг газар /сумын төвөөс  зүүн зүгт 90 орчим км-т/   Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 31 алба хаагч, 3 автомашин, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 13 алба хаагч, 2 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн 33 алба хаагч, 2 автомашин, нийт 81 алба хаагч, 8 автомашин, орон нутгийн 68 иргэн, 8 автомашин, 4 мотоцикль, нийт 149 хүн, 16 автомашин, 4 мотоциклтой ажиллаж, 04.18-ны өдрийн 20:31 цагийн байдлаар түймрийн баруун урд, баруун, баруун хойд, зүүн хэсгийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  11 дүгээр хороо, Богдхан уулын “Чандманы-Ам” гэдэг газар Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 17 алба хаагч, 4 автомашинтай 8 км зам туулан 16:08 цагт, нэмэлт дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 15 км зам туулан 16:32 цагт, Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 24 км зам туулан 17:09 цагт, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15 км зам туулан 16:53 цагт, Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 40 км зам туулан 18:40 цагт тус тус очиж, мөн НОБГ-ын 5 алба хаагч, 1 автомашин, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 10 алба хаагч, 2 автомашин, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, 2 автомашин, нийт 77 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 16:43 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт нийт 5 орчим га талбай шатсан/.

Хээрийн түймэр:  Дорнод аймгийн  Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Фермийн төв” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 65 км-т, N 49°29’32.98″, E 112°26’45.65/  Монгол Улсын хилийн 834-836 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 15:15 цагт  хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 14 алба хаагч, 1 автомашин, тус сумын ЗДТГ-ын 15 албан хаагч, 2 автомашин, Сум дундын ойн ангийн 3 ажилтан, 1 автомашин, нийт 44 хүн, 5 автомашинтайгаар ажиллаж, 04.15-ны өдрийн 03:00 цагт цурманд оруулж, 04.18-ны өдрийн 09:40 цагт бүрэн унтраасан. Салхины хүч зарим үед ширүүсч байгаа тул Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтайгаар цурмыг манаж байна. /Түймэрт нийт 3600  орчим га бэлчээрийн талбай шатсан/.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР