Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

0

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос 6-11 м/с, говийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Хүйтэрч 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд зарим газраар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 5-нд зарим газраар, 6-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 06:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 06:20 цагт очиж, 1 цаг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /86 настай, эмэгтэй/ угаартаж нас барсан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 13:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3,5 км зам туулан 13:26 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 13:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 9 км зам туулан 13:50 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт хашаа, нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 13:43 цагт очиж, 32 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн “Амгалан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 3 км-т/ ногооны зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар, 15:02 цагт очиж, 1 цаг 53 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Уртын-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 26 км-т/өвөлжөөнд бууц шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 15:54 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн 8 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 24 хүн, 6 автомашинтайгаар 16:50 цагт очиж, 34 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 17:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 7,5 км зам туулан 17:17 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 18:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар, 1.5 км зам туулан, 18:32 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн төвлөрсөн хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтайгаар 6,5 км зам туулан 21:15 цагт очиж, 1 цаг 25 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 20:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 16,5 км зам туулан 20:33 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Сүхбаатар дүүргийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажилласан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 230 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч ОБЕГ-ын 3, ҮАБ-ын 27, нийт 30 алба хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 1 холбоочин, тус сумын ЗДТГ-ын 4 ажилтан, орон нутгийн 9 иргэн 12 морьтой, нийт 48 хүн, 12 морьтой ажиллаж, 04.03-ны өдрийн 10:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн 10 км-ийн голомтод салхи, хуурайшилт ихтэй байна. Түймэр унтраахаар тус сумын 16 иргэн морьтой, 04.01-ний өдрийн 16:30 цагт, Ханх сумын Тураг багийн 8 иргэн морьтой 04.02-ны өдрийн 14:00 цагт түймрийн голомт руу явсан.

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Доод хулганы нарийны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд  зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 15:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, Хилийн 0257 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 47 иргэн, 11 мотоцикльтой, нийт 65 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.03-ны өдрийн 18:50 цагт цурманд оруулж, 04.04-ний өдрийн 07:50 цагт бүрэн унтраасан. /Түймэрт нийт 1,5 га ойн талбай шатсан/.

Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Булагт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т, Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 1 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, орон нутгийн 79 хүн, нийт 84 хүн, 13 автомашинтайгаар ажиллаж, 04.03-ны 16:19 цагт цурманд оруулж, 04.04-ний өдрийн 07:48 цагт бүрэн унтрааж, Түнхэл тосгоны Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 10 га орчим бэлчээрийн талбай шатсан/.

Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 00:03 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.  /Түймэрт нийт 12 га орчим бэлчээрийн талбай шатсан/.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 28 км-т/ тус сумын харьяат иргэн А /57 настай эрэгтэй, ойн сангийн харуулаар ажилладаг/ 03.28-ны өдөр ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болсон. Эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 03.31-ний өдрийн 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 8 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 10 алба хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 23 хүн, 3 автомашинтайгаар 04.03-ны өдрийн 07:30 цагаас 2 хэсэгт хуваагдан 20 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 14:50 цагт “Шар шургаагт”-ын хяналтын цэгээс баруун зүгт 2 км-т жалганаас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Нүхэн гүүр”-ийн урд /800 метр/ Орхон голд тус сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, ар гэрийн 8 хүн, нийт 26 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.03-ны өдрийн байдлаар 3 бүлэгт хуваагдаж, 1 дүгээр бүлэг осолдсон газраас Хөвдөг гүүр хүртэл 2 км газарт 8 удаа 4-5 м гүнд шумбалт хийж, 16 км газарт усаар, 2, 3 дугаар бүлэг голын 2 эргээр осолдсон газраас “Мөндөлтэй хошуу” хүртэл 3 км-т 5 удаа нийт 15 км  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. 04.04-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР